КИНОНЫ НҮҮДЭЛ 2025-2026 ЗАРЛАГДЛАА!

Дэлхийн алдарт кино уран бүтээлчдийн өлгий Америкийн САНДЕНС КИНО НААДАМ болон КИНОНЫ НҮҮДЭЛ хамтран кино уран бүтээлчдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг зарлалаа!

40 гаруй жилийн түүхтэй Санденс институтын дэргэдэх Санденс Коллаб цахим сургалт хөгжлийн төв нь нийт дэлхийн 190 орны 1775 хотын 130 мянган уран бүтээлчдийг нэгтгэсэн кино уран бүтээлчдэд суралцах, хөгжих, туршлага солилцох цахим талбар юм.

Мастер хичээлийг дэлхийн кино урлагийн томоохон төлөөлөгч уран бүтээлчид болох Эммигийн шагналт THE WALKING DEAD, RAY DONOVAN, TRUE BLOOD, MAD MEN, GILMORE GIRLS, PETTY LITTLE LIARS,  NOW AND THEN найруулагч, продюсер Лесли Линка Глаттер, Венецийн кино наадмын нэр хүндтэй Алтан арслан хүртсэн анхны эмэгтэй найруулагч, Эммигийн шагналт Мира Найр, Марвелын SHANG-CHI БА АРВАН БӨГЖИЙН ДОМОГ киноны найруулагч Дестин Даниел Креттон зэрэг 10 шилдэг кино уран бүтээлчид сургалтыг удирдан явуулна. Бүх сургалт 🎧 Монгол орчуулгатай.

Сургалтанд хамрагдан төслөө хөгжүүлсэн нийт кино уран бүтээлчдээс шилдэг 10 төслийг шалгаруулж, дэлхийн кино салбарын хөгжлийг тодорхойлогч:

🇺🇸 SUNDANCE INSTITUTE

Sundance Lab, Collab & Баримтат киноны сан

🇩🇪 BERLINALE TALENTS

Хамтарсан бүтээлийн яармаг & Дэлхийн кино сан

🇫🇷 LA FABRIQUE CINÉMA

Канн & Европын хөгжүүлэлтийн хөтөлбөрүүд

🇳🇱 HUBERT BALS FUND

Роттердамын олон улсын кино наадам

🇨🇭 LOCARNO OPEN DOORS

Кино хөгжүүлэлтийн хөтөлбөрийн төлөөлөлд төслөө танилцуулах боломж нээгдэнэ.

2026 ОНЫ 4 ШАТЛАЛТ ХӨТӨЛБӨРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

– 2025 оны 9-р сарын 3-нд Хөтөлбөр зарлагдана.

– 2025 оны 10-р сарын 3-нд бүртгэл дуусна.

– 2025 оны 10-р сарын 9-нд УЛААНБААТАР ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ Ulaanbaatar International Film Festival-UBIFF-тай хамтран Хөтөлбөрийн албан ёсны нээлтийг зохион байгуулна.

– 2025 оны 10-р сарын 10-наас 12-р сарын 31-нийг дуустал сонсогдсон кино уран бүтээлчид САНДЕНС КИНО НААДАМ болон КИНОНЫ НҮҮДЭЛ хамтарсан цахим багц сургалтанд хамрагдана.

– 2026 оны 1-р сарын 31-нд Төслийн уралдааныг зарлана.

– 2026 оны 3-р сарын 2-нд төсөл хүлээн авна.

– 2026 оны 4-р сарын 6-нд 20 шилдэг төслийг зарлана.

– 2026 оны 4-р сарын 6-наас төсөл хөгжүүлэх сургалтанд 8 долоо хоног хамрагдах.

– 2026 оны 5-р сарын 31-нд 10 шилдэг төслийг зарлана.

– 2026 оны 6-р сарын 1-5нд 10 шилдэг төслийн танилцуулгын сургалт.

– 2026 оны 7-р сарын 1-нд Олон улсын кино форум.

– 2026 оны 7-р сарын 2-4нд Галт тэрэгний кино танилцуулга.

Кино уран бүтээлч Та бүхэн 2025 оны 10-р сарын 3-наас өмнө амжиж бүртгүүлээрэй.

Бүртгүүлэх линк:

https://filmnomad.mn/apply/

Мастер сургалт тус бүр 225,000 төгрөг нийт гурван мастер ангид суралцах бол 770,000 төгрөг. Төлбөрт Киноны Нүүдэл 2025–2026 хөтөлбөрийн дараагийн шатанд шалгарч оролцох эрх, олон улсын түвшинд уран бүтээлээ танилцуулах, кино төслийн шалгаруулалтанд орох эрх, улмаар шилдэг оролцогчын нэг болж Сандэнсаас гэрчилгээ авах боломж нээгдэнэ.

Мэйл: nomintuya@filmnomad.mn

Холбоо барих: +976 8805-0670

КИНОНЫ НҮҮДЭЛ 2025-2026

хөтөлбөр

Манай баг

Зохион байгуулагч:

КИНОНЫ НҮҮДЭЛ 2025-2026 зарлагдлаа! Бүртгэл 2025 оны 10-р сарын 3 хүртэл үргэлжилнэ.

Кино урлагийн салбарт гурав ба түүнээс дээш жил ажилласан зохиолч, найруулагч, продюсер болон сонирхсон кино УРАН БҮТЭЭЛЧид та бүхнийг киноны нүүдэл олон улсын сургалтын хөтөлбөрт урьж байна.